Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн үүрэгт ажилдаа орж хотын даргын орлогч болон бусад албан тушаалтны томилгоог өчигдөр хийсэн байна. Дэд бүтэц, барилга хот байгуулалт хариуцсан орлогчид Нийслэлийн АН-ын Тамгын хэлтсийн дарга Н.Гантөмөрийг, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчид “Лектор” төвийн захирал Ц.Баатархүүг, Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогчид Д.Пүрэвдавааг нэр дэвшүүлжээ. Улмаар НИТХ хуралдаж дээрх гурван хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )