Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ардчиллын гол онолчдыг урьж, лекц хүргэх тухай мэдээлэл хүрч байсан. Тэгвэл өнөөдөр 10 цагт ардчиллын онолчид Төрийн ордны их танхимд лекцээ тавихаар болжээ.
Тухайлбал, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ танигдсан Стивен Краснер нар ирсэн аж.
Тодруулбал, “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвийн дор ярилцах юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )