Өнөөдөр төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар Стэнфордын алдартай гурван эрдэмтэн ирсэн. Тэдний лекцийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Тэрбээр хууль, чөлөөт худалдаа, хүний эрх зэргийг анхлан бүс нутагтаа нэвтрүүлж явсан монголчууд өнөөдөр улс төрд юу хэлэв, ямар хэвлэлийн бага хурал болов гэх төдийгөөр нийгмийн үйл амьдралаа залдаг болчихсоныг шүүмжиллээ. Бүгдээрээ уурхайчин, бүгдээрээ их мэдэгч болохын өмнө оюун санаагаа бүгдээрээ сэрээж дэлхий нийт ямар чиглэлээр хөгжиж буйг мэдэх ёстой. Энэ алдартай гурван эрдэмтэн монголчуудын оюун санааны “Сэрүүлэг”-ийг дуугаргах ёстой гэлээ. Ийн Ерөнхийлөгч үгээ өндөрлүүлж, гурван алдарт эрдэмтний лекцийг эрдэмтэн Фукуяама эхлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )