Үдээс өмнө МАН-ын бүлгийн хуралдаан эхэлсэн билээ. Харин үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тэд энэ удаагийнхаа хурлаар бүлэг байгуулах асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөртөө амжин УИХ-ын даргад УИХ-ын тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөөд байгаа юм.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг дөнгөж сая хуралдаанаа эхлүүлсэн байна. Тэд энэ хуралдаанаар орон нутгийн сонгууль болон засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцаж байгаа.
Энэ удаад АН-ын бүлэг хуралдахгүй байхаар шийдсэн ажээ.
Бүлгүүд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )