МАН-ын гишүүд өнөөдрөөс байнгын хороонд орж ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Өчигдөр МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж завсарлага аваад үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан.  Энэ удаагийн хуралдаанаар  бүлэг болон  байнгын хороодод орж ажиллах талаар ярилцсан байна.  Энэ талаар  тус намын бүлгийн дарга Н.Энхболд: УИХ дахь МАН-ын бүлэг дотоод зохион байгуулалтын асуудал ярьж, дүрмээ дэгээ шинэчиллээ. Мөн байнгын хороодод харьяалагдах гишүүдийнхээ саналыг авсан, маргааш өглөө /өнөөдөр/ гэхэд байнгын хороодын бүрэлдэхүүнд орж ажиллахаар ярилцлаа.  Монгол Улсын Үндсэн хуулийн 20.4-т УИХ дахь намын бүлэг УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болно гэж заасан байдаг. Ингэхдээ найм буюу түүнээс дээш тооны суудал авсан бол бүлэг байгуулагдах бүрэн үндэстэй. Энэ асуудлаа УИХ-ын даргад танилцуулна гэж заасан байдаг, бид танилцуулсан. УИХ-ын даргын хувьд мэдээлэх эсэх асуудалд хуулийн маргаантай байгаа юм билээ” гэв. 

 МАН-ын гишүүд өнөөдрөөс шнаас байнгын хороонд орж ажиллах нь тодорхой боллоо.    Тодруулбал Д.Лүндээжанцан гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд, Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хороонд гишүүнээр орохоор болсон байна.  Бид энэ талаарэргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top