Монгол улс 19 сайдтай болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

  Өнөөдөр үдээс хойш “Шударга ёс” эвсэл хуралдаж эхэлсэн билээ.  Тэд энэ удаагийнхаа бүлгийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болон орон нутгийн  сонгуулийн талаар ярилцана гэж байсан  ч  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар голлон ярилцсан байна. Тодруулбал  шинэ Засгийн газар  19 сайдтай байх бөгөөд эдгээрээс 16 нь яамдын сайд байх гэнэ.  Өөрөөр  хэлбэл Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын сайд,  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд,  Хууль зүйн сайд,  Барилга, хот байгуулалтын сайд,  Батлан хамгаалахын сайд,  Боловсрол, шинжлэх ухааны сайд,  Зам тээврийн сайд,  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд,  Уул уурхайн сайд, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд,  Хөдөлмөрийн сайд,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд,  Эдийн засгийн хөгжлийн сайд,  Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдтай байх ажээ.  

Одоогоор шинэ сайдын нэрсэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, түүний туслах асан Тулга,  Л.Цог  нарын нэр яригдаж байгаа юм.

Бүлгийн хуралдаан маргааш дахин үргэлжлэх бөгөөд  тэд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ярилцах ба  АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг  байлцуулах гэнэ.  

Өөрөөр хэлбэл маргааш/өнөөдөр/ Монголын төрийг барих 19 сайдын нэр албан ёсоор тодрох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top