УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Баянсэлэнгийг өнөөдөр 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болжээ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүн М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэх аж. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцоно.
З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.
Шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1,2 жилийн ял төлөвлөсөн байв. Харин шүүх бүрэлдэхүүн хэрэгт нотлох баримт дутуу үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичиж байв. Эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэн мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийдвэр гаргаж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал товлогдсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж буй.
Сэтгэгдэл ( 0 )