МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт энэ сарын 2-нд СБД-ийн шүүхээс дөрвөн жил хорих ял оноож, ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид хорьж байгаа билээ. Тэрээр одоог хүртэл ялын тогтоолоо аваагүй байгаа. Учир нь Н.Энхбаяр нарыг шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн тул ялын тогтоол бичихэд хугацаа шаардсан аж. Хуулинд заасан хугацаа ч 14 хоногийн дотор өгөх ёстой байдаг байна. Ингээд ялын тогтоолыг бичиж дууссан тул СБД-ийн Тамгын газрын дарга Э.Батмөнх 461 дүгээр хорих ангид очиж гардуулж өгөх гэнэ. Ялын тогтоолыг гардаж авсны дараа “Давж заалдах шатны шүүхэд хандана” хэмээн түүний өмгөөлөгч С.Нарангэрэл мэдэгдээд байгаа билээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )