Хуулийн төсөл өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

 

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан билээ. Тэгвэл энэхүү хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд 16 яам, 19 сайдтай байхаар тусгасан бөгөөд яамдыг хоёр чиглэл болгожээ. Тодруулбал

Ерөнхий чиг үүргийн яамд:


1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам

Чиглэлийн яамд:

5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам гэж ангилсан бөгөөд удахгүй энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх юм. Харин яг одоо АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж байна. Одоогоор "Шударга ёс" бүлэг хуралдаагүй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top