УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн шүүх танхимд эхэллээ. Шүүх хурал 10.00 цагт эхлэх байсан ч шүүх бүрэлдэхүүн хоцорсоны улмаас ийн эхэлж байна. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцож байгаа. Шүүгдэгчид болох УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүн М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар хүрэлцэн иржээ. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэргээр эрүүгийн хуулийн 230.1, 245.1-д зааснаар буруутган, шүүгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )