Ерөнхий сайдад Элчин сайд нар баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14


 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Ив Дэлунэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Н.Алтанхуягт баяр хүргээд, амжилт хүслээ.

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улс Европын холбоотой, түүний дотор Франц улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Европын холбооны нөлөө бүхий гишүүн Франц улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхитэй хөгжүүлэх нь Монгол Улсад өндөр ач холбогдолтойг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Мөн аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн (MEDEF) энэ оны 09 дүгээр сарын 28-нд Монголд айлчилж, манай улсын төр болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа нь хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа холбоо тогтоох боломж бүрдэж байгаад талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.   

MEDEF нь тус улсын 800 мянга гаруй  аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн анх удаагаа манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру мөн бараалхаж шинэ албанд томилогдсонд нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top