Шинэ сайд нарын нэрс урьдчилсан байдлаар

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

 

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн талаар бид мэдээлсэн. Хуулийн төсөлд  шинээр байгуулагдах Засгийн газар нь 16 яам, 19 сайдтай байна гэж тусгасан юм. Өнөөдрийн байдлаар сайдуудын нэрсийг урьдчилсан байдлаар ярилцаад байгаа ажээ. Тодруулбал “Шударга ёс” эвсэл Шадар сайд, Сангийн яам, Эрүүл мэндийн яамыг тэргүүлэх төлөвтэй байгаа юм. Ингээд сайдад  “нэр дэвшигчдийн” ерөнхий мэдээллийг хүргэе.

  1. Ерөнхий сайд: Н.Алтанхуяг
  2. Шадар сайд: Д.Тэрбишдагва
  3. ЗГХЭГ-ын дарга: Ч.Сайханбилэг
  4. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам - С.Дэмбэрэл /ИЗНН/
  5. Гадаад харилцааны яам - Л.Болд /АН/
  6. Сангийн яам - М.Энхсайхан, Ч.Улаан  /”Шударга ёс” эвсэл/
  7. Хууль зүйн яам - Х.Тэмүүжин /АН/
  8. Барилга, хот байгуулалтын яам - Х.Баттулга /АН/
  9. Батлан хамгаалах яам - Ш.Түвдэндорж /АН/
  10. Боловсрол, шинжлэх ухааны яам - Л.Гантөмөр /АН/
  11. Зам тээврийн яам - Б.Ариунсан /АН/
  12. Спорт, аялал жуулчлалын яам - Ц.Оюундарь /АН/
  13. Уул уурхайн яам - Г.Батхүү /АН/
  14. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам –
  15. Хөдөлмөрийн яам - Ц.Оюунгэрэл /АН/
  16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам - Р.Амаржаргал /АН/
  17. Эдийн засгийн хөгжлийн яам - Н.Батбаяр /АН/
  18. Эрчим хүчний яам - М.Сономпил /“Шударга ёс” эвсэл/
  19. Эрүүл мэндийн яам - Н.Удвал /“Шударга ёс” эвсэл/ нар тус тус яамдыг тэргүүлэх төлөвтэй байгаа юм.  

 

Гэхдээ одоогоор намуудын бүлэг энэ асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь эцсийн байдлаар тодорсон нэрс биш юм. Одоогоор дэд сайд нарын асуудал яригдаагүй байна. Засгийн газрын бүтцийг баталсны дараагаар дэд сайд нар тодрох ажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top