АН-ын бүлгийн хурлаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар яригдсан байна. Шинэ Засгийн газар 16 яам, 19 Засгийн газрын гишүүнтэй байхаар саналыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүд Ерөнхий сайдаас асуулга асуусан байна.
Өмнө нь 11 яамтай байсан бол 5 яамыг нэмж байгаа. Тодруулбал Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамдыг тус тус шинээр байгуулжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч 33 агентлаг байсныг цөөрүүлж 28 болгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл агентлагуудын ажилчид хүнд суртал, авлига хээл хахуульд ойрхон гэдэг утгаараа цөөлсөн ажээ. Хуучин Засгийн газрын агенлагуудад 3300 хүн ажиллаж байсан бол одоо тэдгээр ажилчдыг бүтцийн өөрчлөлт оруулах гэнэ. Энэ асуудал 11 яамны 1100 орчим ажилчдад хамаааралтай ажээ.
Хэдийгээр шинэ Засгийн газарт сайдын тоо нэмэгдэж байгаа ч яамдад ажиллах хүчний хувьд цомхон бөгөөд чадварлаг мэргэжилтгүүд байх гэнэ. Улмаар АН шуурхай ажиллах гэнэ. Үүний тулд Засгийн газрынхаа хөтөлбөрийг яаравчлан батлах ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )