Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдах гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Aгаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо XIII дахь хурлаа өнөөдөр 14.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын  даргын уулзалтын танхимд зохион байгуулахаар болжээ.

Уг хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хагас жилийн тайланг хэлэлцэхийн зэрэгцээ “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн айл, өрхүүдэд боловсруулсан түлш худалдан борлуулах үнэ тогтоох, тус бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах, үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэх урьдчилгаа санхүүжилт олгох тухай журам-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэлэлцэх аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top