УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн анхны хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Захирамж гаргалаа. Зөвлөлийн  бүрэлдэхүүнд:

1. Чүлтэмийн Улаан -УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга

2. Дондогдоржийн Эрдэнэбат –УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч

3. Намдагийн Батцэрэг -УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч

4. Норовын Алтанхуяг -УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга

5. Өлзийсайханы Энхтүвшин -УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын дарга

6. Санжаасүрэнгийн Оюун -УИХ-ын гишүүн, Иргэний зориг, ногоон намын дарга

7. Цэрэндашийн Цолмон -УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

8. Гарьдхүүгийн Баярсайхан -УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

9. Зангадын Баянсэлэнгэ -УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

10. Агипарын Бакей -УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

11. Цэрэнпилийн Даваасүрэн -УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга

12. Шаравдоржийн Түвдэндорж –УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

13. Батхүүгийн Гарамгайбаатар -УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга

14. Сайнхүүгийн Ганбаатар -УИХ-ын гишүүн /бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн төлөөлөл

15. Лувсангийн Эрдэнэчимэг -УИХ-ын гишүүн /УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн төлөөлөл/ нар багтсан байна.

УИХ дахь МАН-ын бүлэг байгуулах асуудал шийдэгдсэний дараа Зөвлөлийн бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулах ажээ. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл анхны хуралдаанаа өнөөдөр хийж, УИХ-ын 2013 оны төсвийн төсөл, УИХ-ын ордон барих асуудлыг хэлэлцжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top