УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй байна. Учир нь уг төслийг бүлэг саяхан хүлээж авсан тул бүлгийн гишүүд танилцах шаардлагатай байгаа аж. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүлгийн хуралдаандаа оролцуулж, мэдээлэл сонсох гэсэн боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэнд мэдээлэл хийж байгаа тул маргааш 10.00 цагт болох бүлгийн хуралдаандаа оролцуулахыг хүсчээ. Иймд Ерөнхий сайдын мэдээллээс хамаарч УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой эцсийн байр сууриа илэрхийлэхээр болжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )