Өвөрхангай аймгийн АН-ын гишүүдийн мэдэгдэл

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

  

2012.05.30-ны шөнийн 23.00 цагт Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Т.Хасбаатарыг байхгүйд, УИХ-Д нэр дэвшигч  Г.Батхүү, Д.Зоригт нарын шууд оролцоотойгоор намын хорооны хуралд оролцсон гишүүд тус бүрт 300,000 төгрөгийг тарааж, намын ээлжит бус хурлыг дүрмийн бусаар зарлан хуралдуулж, Ц.Хишигсүрэнг аймгийн намын даргаар томилсон. Энэхүү үйлдэл нь намын орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны зарчмыг мөрдлөг болгож ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Ардчилсан намын үйл ажиллагааг зогсонги байдалд хүргэлээ. Ц.Хишигсүрэнг аймгийн намын даргаар томилохдоо намын байгууллагуудын хурлын зохион байгуулалт, дэгийн тухай журмын 4.1, 4.2.4, 4.4 заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Ардчилал хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан нийгмийн хөгжилд Монголын ард түмнийг анхлан уриалан дуудсан улс төрийн хүчин хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд хувь хүний эрх ашгийн золиос болгохгүйн тулд намын дотоод ардчиллыг бэхжүүлж, Ардчилсан намын дүрэм журмын хүрээнд асуудалд хандаж, дүрмийн бус хурлыг хүчингүй болгохыг АН-ын дарга Н.Алтанхуягаас шаардаж байгаагаа мэдэгдье.

 

Өвөрхангай аймгийн АН-ын хорооны хэсэг гишүүд

2012.08.13

Top