Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 10.00 цагт Хүүхдийн төлөө газарт хуралдахаар болсон ч одоогоор эхлээгүй байна.
Энэ удаа хэд, хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох, НИТХ-ын сонгуульд үр дүнгүй оролцсон талаарх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг тодруулсан байна. Тодруулбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нарыг өрсөлдүүлэхээр болжээ. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Нийслэлийн МАН-ын хорооны хуралд оруулан санал хураалт явуулж батлахаар шийдвэрлэсэн ч санал хураалтаа ямар зарчмаар явуулахыг Нийслэлийн МАН-ын хорооныхон шийдэх аж.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )