”Шударга ёс” бүлэг хаалттай хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

 

Засгийн газар байгуулах сургаар намууд дотроо бүтэц, бүрэлдэхүүнд хэнийг оруулах, ямар үүрэг даалгавар өгөхөө эцсийн байдлаар шийдвэрлэхээр хуралдсаар байна. "Шударга ёс" бүлгийн хувьд  Засгийн газрын  бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өчигдөр өглөө хүлээн авсан бөгөөд нухацтай хандах ёстой хэмээн үзэж ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өнөөдөр бүлгийн хуралдаанд тайлан тавьж байгаа ажээ.

Бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top