Гурван намын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Өнөөдөр УИХ дахь МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд тус бүрдээ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар хуралдсаар байна. Мөн эдгээр бүлгийн хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.

Ардчилсан намын бүлэг хуралдаанаа дуусгасан боловч энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх боломжгүй хэмээн мэдэгдсэн бол “Шударга ёс” эвслийн хувьд бүлгийн хуралдаан өндөрлөөд байна. Хуралдааны талаарх мэдээллийг удахгүй хүргэх аж.

Харин МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгөхөөр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top