Нийслэлийн МАН-ын хороо өнөөдрийн турш хуралдсаны эцэст дөнгөж сая Ц.Сандуйг шинэ даргаараа сонголоо. Тус хурлаар өнгөрөгч сонгуулийн хариуцлага болон намын шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар гишүүд санал шүүмжлэл өрнүүлсэн байна. Мөн нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар Д.Амарбаясгалан, Г.Энхтөр, М.Ганбаатар, н.Сайхансамбуу нар тус тус сонгожээ. Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэх шинэхэн дарга Ц.Сандуй нь Нийслэлийн газрын албаны даргаар сүүлийн дөрвөн жилийн ажилласан бөгөөд нам дотроо М.Энхболдын фракцийн хүн гэсэн тодотголтой нэгэн юм. Түүний өмнө ирэх орон нутгийн сонгууль, дөрвөн жилийн нийслэлийн сөрөг хүчний удирдагч гээд томоохон даваанууд хүлээж буй. Хуучин дарга, хотын мэр асан Г.Мөнхбаярын хувьд ийнхүү улс төрийн карьертаа цэг хатгаж буй бололтой. Учир нь өнгөрсөн дөрвөн жил өөрийн фракцийн толгойлогч М.Энхболдтой удтал шөргөөцөлдөж байсан бөгөөд ийнхүү улс төрийн болон төрийн албан тушаалаасаа өнөөдөр нэг мөр салж байгаа юм.
Д.Билгүүн