УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Засгийн газрыг байгуулан, төрийн ажлыг түргэлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа АН-ынхан УИХ-д суудалтай намуудад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг намуудад хүргүүлсэн байгаа. “Шударга ёс” бүлэг, ИЗНН-ын хувьд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн ажээ. Харин эцсийн шийдийг АН гаргах учраас одоо хуралдаж байгаа гэнэ.
Хэрвээ АН-ын бүлэг хуралдаж шийдэлд хүрвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж улмаар УИХ-ын чуулган хуралдах юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )