УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт анхны хуралдаанаа хийж, УИХ-ын 2013 оны төсвийг 18.6 тэрбум төгрөг байхаар санал нэгдэж Сангийн яаманд шилжүүлэхээр болсон. Энэ удаагийн төсөвт хэмнэлт гарчээ. Тухайлбал, Хөвсгөл аймаг гэхэд дөрвөн мандаттай байсан бол одоо хоёр гишүүнтэй болсон. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн тоо хоёр дахин буурч эндээс төсөвт 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарч буй юм. Мөн жагсаалтаар орж ирсэн гишүүдэд томилолтын зардал батлагдсан. Бие төлөөлөгч байхгүй нэг зөвлөх, нэг туслахтай байхаар батлагджээ. Ийн энэ жилийн байнгын хороо төсөвтөө хэмнэлт хийлээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )