Бүх намын төлөөлөл Шинэ засгийн газрын бүтцийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

 

Дөнгөж сая Төрийн байгууллатын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт намуудын төлөөлөл 100 хувийн саналаар нэгдсэн юм.  

Одоо Засгийн газрын бүтцийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлах үлдээд байна.  

Өөрөөр хэлбэл УИХ-д суудалтай намууд Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжсэн учраас ирэх долоо хоногт шинэ Засгийн газрын сайд нар албан ёсоор тодрох гэж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top