Анхны хэлэлцүүлэгт Засгийн газрын бүтцийн тухай хуулийг оруулах боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал гучин минутаар хоцорч эхэлсэн ч асуудлуудаа түргэн хэлэлцсэн юм. Улмаар  анхны хэлэлцүүлэгт оруулах 13 асуудалд санал хурааж  90-100 хувийн саналтайгаар дэмжсэн. Тодруулбал

  1. Ерөнхий сайдын эрх үүргийн хүрээнд зарим зүйлийг Шадар сайдад шилжүүлэх
  2. Оюуны өмчийн тухай хуулийн зарим хэсгийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмэх
  3. Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд түлш Эрчим хүчний хангамжид нэмэлт оруулах
  4. Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд газрын тосны бодлогыг дэлгэрүүлэх
  5. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд түлш газар зохион байгуулах бодлого гэснийг газар болон ус зохион байгуулах 
  6. Гадаад хэргийн сайдын ажилд гадаад сурталчилгаа гэсэн зүйл нэмэх
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг Нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмэх  
  8. Эдийн засгийн хөгжлийн сайдын хүрээнд концепс, төр, хувийн хэвшлийн эзэмшлийн  бодлогыг нэмэх саналыг 90-100 хувь саналаар дэмжлээ.

Улмаар А.Тлейхан, С.Бямбацогт, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн  зэрэг гишүүд  санал оруулж ирсэн. Тэдний саналын талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхнээсээ дэмжигдсэнгүй. Харин С.Дэмбэрэл гишүүний оруулж ирсэн тогтвортой ногоон бүсийн хөтөлбөр дэмжигдсэн юм.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой  26 хуулинд өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн дээр гишүүд санал хурааж дэмжигдэв. Улмаар энэ талаар одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэх үлдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top