Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Шүүхээс дөрвөн жилийн хорих ял аваад байгаа МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр 12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ. Н.Энхбаяр өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд давж заалдах шатны шүүхэд өргөдлөө хүргүүлсэн аж. Өргөдлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс Нийслэлийн шүүхэд хүргүүлснээр 30 хоногийн дотор давж заалдах хурлын өдөр товлогдох учиртай.

  Түүний өмгөөлөгч  С.Нарангэрэл “Заавал 30 хоног гэж хугацаа алдалгүйгээр аль болох хурдан дараагийн шатны шүүхийн товыг гаргана гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top