Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн талаар бид мэдээлсэн. Хуулийн төсөлд шинээр байгуулагдах Засгийн газар нь 16 яам, 19 сайдтай байна гэж тусгасан юм. Өнөөдрийн байдлаар сайдуудын нэрсийг урьдчилсан байдлаар ярилцаад батлах үлдээд байна.
- Ерөнхий сайд: Н.Алтанхуяг
- Шадар сайд: Д.Тэрбишдагва
- ЗГХЭГ-ын дарга: Ч.Сайханбилэг
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яам - С.Дэмбэрэл, С.Оюун нарын аль нэг нь болно. Одоогоор хэнийг сонгохоо ИЗНН шийдээгүй байна. /ИЗНН/
- Гадаад харилцааны яам - Л.Болд /АН/
- Сангийн яам - М.Энхсайхан, /”Шударга ёс” эвсэл/
- Хууль зүйн яам - Х.Тэмүүжин /АН/
- Барилга, хот байгуулалтын яам – Ц.Баярсайхан /АН/
- Батлан хамгаалах яам – Д.Бат-Эрдэнэ /АН/
- Боловсрол, шинжлэх ухааны яам - Л.Гантөмөр /АН/
- Зам тээврийн яам – А.Гансүх/АН/
- Соёл, Спорт, аялал жуулчлалын яам - Ц.Оюунгэрэл /АН/
- Уул уурхайн яам – Д.Ганхуяг/АН/
- Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам – Х.Баттулга
- Хөдөлмөрийн яам – Я.Санжмятав /АН/
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам – С.Эрдэнэ /АН/
- Эдийн засгийн хөгжлийн яам - Н.Батбаяр /АН/
- Эрчим хүчний яам - М.Сономпил /“Шударга ёс” эвсэл/
- Эрүүл мэндийн яам - Н.Удвал /“Шударга ёс” эвсэл/ нар тус тус яамдыг тэргүүлэх нь тодорхой боллоо.
Одоо намууд дотоод хуралдаанаа хийж эцсийн байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 2 )
энэ яг болсон уу? Надад яг хэрэгтэй байна.
энэ яг болсон уу? Надад яг хэрэгтэй байна.