УИХ-ын гишүүн Ж.Батзандан сар бүр иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төр засгийг иргэдэд хаалттай байдаг хэмээн үздэг бөгөөд энэ тогтолцоонд шүүмжлэлтэй ханддаг. Тиймдээ ч сар бүр сэтгүүлчидтэй уулзаж, Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулж байхаа мэдэгдлээ. Тэрбээр эхний хэлэлцүүлгээ ирэх долоо хоногийн даваа гаригт хийх бөгөөд “Боловсролын шинэтгэл хичээлийн шинэ жилийн бэлтгэл” сэдэвтэй байх гэнэ. Хэлэлцүүлэг Төрийн ордны “Иргэний танхим”-д Боловсролын сайд, яамны мэргэжилтэн, тус салбарын ажилчид, эцэг эхийн төлөөллийг байлцуулах ажээ.

Ж.Батзандан: “Манай намын зүгээс Төрийн ордныг ард түмний ордон байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс иргэний танхимд иргэдийн нэвтрэх бололцоог нэмэгдүүлж, байр савыг томруулах саналтай байгаа. Зарим асуудал эхнээсээ ажил хэрэг болж байна” хэмээн ярьсан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top