Дөнгөж сая УИХ-ын даргад АН-аас сайд болох гишүүдийн нэрс болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа. Тиймээс АН-аас Засгийн газрын гишүүн болж байгаа улс төрчдийн асуудлыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулан УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.
Харин бусад нам, эвслээс Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн нэрсийг эцсийн байдлаар шийдвэрлээгүй учраас өнөөдрийн байнгын хороод, чуулганаар хэлэлцэж амжихгүй гэнэ.
Бид байнгын хороодын мэдээллийг шуурхай хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )