Дөнгөж сая Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал боллоо. Уг хурлаар Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдсэн юм. Х.Баттулгыг шинэ Засгийн газрын гол ажлуудыг нугалах чадвартай, өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан мэдлэг чадвар, дадлага туршлагатай хүн гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үг хэлэх, асуулт асуух гишүүн байсангүй. Улмаар хамтарсан байнгын хорооны хуралд 21 гишүүн оролцсоноос 19 гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох асуудлыг дэмжиж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Халтмаагийн Баттулга нь 1963 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн. Ам бүл 5. Орос, Англи хэлний мэдлэгтэй. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр төрийн албанд 16 жил, улс төрийн албан тушаалд 8 жил ажилласан байна.
Үргэлжлээд Эдийн засгийн байнгын хорооны хурал болох гэж байна. Уг хуралдаанаар дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )