Эдийн засгийн байнгын хороо сайд нарын асуудлыг “бөөндлөө”

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

 

Эдийн засгийн байнгын хороонд 16 гишүүн байхаас 13 гишүүн оролцлоо. Нэг гишүүн өвчтэй өөрөөр хэлбэл хуралдааны ирц хангалттай гэж хуралдааныг даргалагч үзэв. Улмаар Эдийн засгийн байнгын хорооны хурлаа Барилга, хот байгуулалтын сайд, Зам, Тээврийн  сайд, Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийг сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.  

Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Баярсайханыг томилуулах саналаа Ерөнхий сайд танилцуулсан юм. Ц.Баярсайхан нь 1962 онд төрсөн. Эдийн засагч, статистикч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны  докторант, орос хэлний мэдлэгтэй. Төрийн албанд 22 жил, улс төрийн албан тушаалд 12 жил ажилласан. Түүнээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямар нэг ашиг сонирхол байгаа эсэхийг тодруулсан юм. Энэ асуултад Ц.Баярсайхан: “Ямар нэг ашиг сонирхол байхгүй. Уул уурхайн ямар нэг лиценз байхгүй” хэмээн хариулсан юм. Улмаар гишүүийн асуулт дуусаж, санал хэлэх нэг гишүүн байсан нь О.Баасанхүү байв. Тэрбээр сайдад нэр дэвшиж байгаа бүх хүнд амжилт хүсэж, шударга байхыг хүссэн. Хугацаа хэтэрсэн байшинг актлахын зэрэгцээ Монголын ард түмэнд үйлчлээрэй хэмээн захиж байлаа. Улмаар Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Баярсайханыг 100 хувийн саналаар дэмжив.  Зам, Тээврийн  сайдад нэр дэвшиж буй А.Гансүхийг асуултгүйгээр 100 хувийн саналаар дэмжсэн. 

Уул уурхайн сайдад АН-аас Д.Ганхуягийн нэрийг оруулж ирсэн. Түүнээс УИХ-ын гишүүн Д.Батцогт Оюутолгой, Хөшөөтийн уурхайн талаар асуув. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Монгол улс байгалийн баялаг ихтэй. Улс орон даяар хуулийг хамгийн үлгэр жишээчээр ажиллах ёстой. Оюутолгойн 57-р тогтоолыг МУ-д бага ч гэсэн ашигтайгаар ажиллах ёстой. Идэвх зүтгэлтэй ажиллана. Ил тод байдлыг дээдлэн, хуулийг сахин ажиллана. Стратегийн ач холбогдол бүхий газарт оруулах эсхийг хуулийн хүрээнд шийднэ” гэв. Улмаар түүнийг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурал өндөрлөв.   

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top