МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүндэрч, амь насанд нь аюул учрах магадлалтай болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бие нь эрс муудсан тул ЭМЯ-наас тусгай комисс очин ажиллаж байгаа юм.
Түүний ойр дотных нь хүмүүс “Н.Энхбаярыг дөрөвдүгээр сард баривчлагдах үед химийн бодис биед нь шахсан” гэж үзэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл хорлогдсон гэж хэлж болохоор байгаа бололтой. Н.Энхбаяр 11 хоногийн туршид хуурай өлсгөлөн зарласны улмаас бие нь сэхэл авалгүй муудаж батлан даалтад гарсан ч эрчимт эмчилгээнд байхдаа баруун хөлийнх нь өвдөг үе үе мэдээгүй болдог байжээ. Гэвч шүүхээс түүнд ял өгч хорьсоны улмаас эмчилгээ тасалдаж улмаар түүний биеийн байдал эрс муудаж, аюулд өртөөд байгаа гэнэ .
Дашрамд дурьдахад хорих 461 дүгээр ангийн хуягуудад “Намайг орой унтах гээд хэвтэж байхад таазнаас чимээ гараад байсан. Өндийх гэтэл толгой дээр хүнд зүйл унасан. Тэгээд ухаан алдсан. Ухаан ороход дух шалбарсан байсан” гэж Н.Энхбаяр ярьсан байна гэж МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )