Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ЗГ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын даргад Ч.Сайханбилэгийг томилох, МУ-ын ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон дагалдах бусад хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцлээ. Улмаар хэлэлцэх асуудлуудыг 100 хувийн саналаар дэмжив.
Үүний дараагаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хууль зүйн сайдад Х.Тэмүүжинг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд түүнээс асуулт асуулгүйгээр мөн л 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Яг одоо Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )