Өнөөдөр шинээр байгуулагдах Засгийн Газрын 16 яамны сайдуудын нэрс урьдчилсан байдлаар тодрон, намууд дотоод хуралдаанаараа шийдвэрлэхээр болсон билээ.
АН-аас нэр дэвшиж буй сайдуудаа байнгын хороодоор хэлэлцэн санал нэгтэй дэмжсэн ба УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлах үлдээд байгаа аж.
Харин ИЗНН-д өгсөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдад С.Дэмбэрэлийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа боловч зарим эх сурвалжийн мэдээллээр С.Оюун дарга нь бас энэхүү сайдын суудалд санаархаад байгаагаас шалтгаалан шийдэж чадахгүй хүлээгдээд байгаа гэх, мөн “Шударга ёс” эвслийнхэн Шадар сайд- Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн яам - Н.Удвал нар дээрээ асуудал үүсээд удаашраад байна гэх мэдээ чих дэлсэж эхлэв.
Сайдын суудал хэмээх энэ амттайхан бялуунд дурлагсад эдгээр нам, эвсэл дотор хэт олон байгаагаас хоорондоо хагаралдах хэмжээнд хүрчихэж ч болохоор нилээн амбицтай үйл явдал дотооддоо өрнөөд байгаа бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )