УИХ-ын гишүүн С.Ганбаатар С.Баярцогтыг “тулаан”-д дуудав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээн дээр Сангийн сайд асан С.Баярцогтоос эсрэг бодолтой байдаг билээ. Тодруулбал С.Ганбаатар Оюутолгойн гэрээ манай улсад ашиггүй гэж үздэг бол С.Баярцогт гишүүн  ашигтай  хэмээдэг.  Өнөөдөр  УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы танхимд үг хэлэхдээ  С.Баярцогт гишүүнийг “тулаанд” дуудав. Харин чуулганы дэгээс болж хэзээ, хаана “тулаан” хийнэ гэдгийг хариулах боломж С.Баярцогт гишүүнд олдсонгүй.  Юутай ч гишүүдийн Оюутолгойн гэрээний талаархи халз мэтгэлцээнийг ард түмэн удахгүй харах бололтой.

Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ заавал босож зогсох гэнэ.  Энэ нь Монголын ард түмэн, сонгогчдоо хүндэлж байгаа хэрэг ажээ. 

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top