Өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өргөн барьсан. Ингэснээр бүх байнгын хороо зэрэг шахам хуралдаж шинэ сайд нарыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгвэл энэ асуудлыг яг одоо чуулганаар хэлэлцэх гэж байна. Харин үүнээс өмнө Сангийн сайд асан С.Баярцогтыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ асуудалд МАН шүүмжлэлтэй хандаж, бүлэг байгуулаагүй болон МАН-аас УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг хэлэлцэхгүй байгаа нь хууль бус гэдгийг хэлж байлаа.
Өөрөөр хэлбэл нам, гишүүд хоорондын маргаан ширүүхэн өрнөсөн тул чуулганы цагийг сунгаж хуралдахаар боллоо.
Улмаар хэл амтай ч гэсэн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаар томилсон юм. Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмааг асуулт, санал хэлэлгүйгээр мөн томилсон. Одоо зарим хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал хураалт явагдаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )