Өчигдөр хуралдсан УИХ-ын анхдугаар хуралдаанаар Засгийн газрын гишүүн, сайд нарыг томилгоог хэлэлцлээ. Чуулганы эхэнд МАН-ынхан идэвхтэй байсан ч сайдын нарын томилгооны асуудлын эхэн хэсэгт эсэргүүцлээ ил болон далдаар илэрхийлэн орхин гарсан юм. Улмаар чуулган АН, ИЗНН, “Шударга ёс” бүлэг, бие даан нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэв.
Өөрөөр хэлбэл АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн 13 сайдыг хэлэлцэж томиллоо.
АН-аас нэр дэвшигдсэн 13 сайдыг танилцуулбал:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг
- Гадаад харилцааны сайд Л.Болд
- Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
- Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
- Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
- Зам тээврийн сайд А.Гансүх
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
- Уул уурхайн сайд Д.Ганхуяг
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
- Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
- Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарыг тус тус томилов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )