УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр 23.20 цаг хүртэл үргэлжилсэн. Шөнө дөл болтол хуралдсан энэ хурлаар Засгийн газрын танхимын гишүүдийг томилсон юм. Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим Засгийн газрын тэргүүнээс гадна 18 гишүүнтэй байх юм. Тэднээс АН-ын харьяалалтай 13 сайд нар өчигдөр албан ёсоор томилогдсон. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрийн мэдлийн тав, ИЗНН нэг сайдаа эцэслэн тохирч нэр дэвшүүлж чадаагүй байна. Өнөөдөр шинээр томилогдсон сайд нар харьяалах яаман дээрээ очиж тамга тэмдгээ гардан авч байгаа юм байна. Шинэ сайд нар амралтын өдрүүдэд амрахгүй ажиллах гэнэ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )