Шинэ сайдуудтай танилцаарай!

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг


Төрсөн он, сар, өдөр: 1969-02-17
Төрсөн газар: Дорнод аймгийн Баянтүмэн сум
Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхэдтэй

Төрийн албанд 16 жил, улс төрийн албан тушаалд 8 жил ажилласан.
 

Боловсрол:

  • 1986 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 45-р сургууль
  • 1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль
  • 1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
  • 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль


Ажил эрхэлсэн байдал:

  • 1991онд Монголын Залуучуудын холбооны ажилтан 
  • 1992-1997 онд Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга 
  • 1997-2003 онд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч  
  • 1996-2000 онд Улсын их хурлын гишүүн  
  • 1998-1999 онд Улсын их хурлын гишүүн, Гэгээрлийн сайд 
  • 2002-2004 онд Хууль зүйн Е@Т товчооны захирал 
  • 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга 
  • 2004 -2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга 

Гадаад хэлний ур чадвар: Орос, англи

Гавьяа шагнал: 1999 онд 2005 онд Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”
2006 онд “Алтан гадас” одон

 

 

 

Гадаад харилцааны сайд Л.Болд

 

Төрсөн огноо: 1961 оны 10 сарын 4
Төрсөн газар: Улаанбаатар хот
Гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль
  • 1983 онд ХБНГУ-ын YЭ-ийн дээд сургууль тус тус төгссөн.


Ажилласан байдал:

  • 1983-1984 онд Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлд зааварлагч
  • 1984-1989 онд МYЭ-ийн төв зөвлөлд зааварлагч
  • 1984-1990 онд Монголын оюутны холбооны орлогч дарга
  • 1990-1992 онд МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1992-1993 онд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч
  • 1993-1996 онд “Бодь интернэшнл” ХХК-ны ерөнхийлөгч
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Голомт банкны ТУЗ-ын дарга
  • 2004-2008 онд АМХЭГ-ын дарга
  • 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд


Шагнал:

  • 2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
  • 2005 онд Алтангадас одон
  • 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон


Гадаад хэл: Орос, Англи, Герман, Франц 

 

 

Хуул зүйн сайд Х.Тэмүүжин


Овог нэр:Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

Төрсөн огноо: 1971.03.20
Төрсөн газар: Төв аймгийн Зуунмод
Үндэс угсаа: Халх 

 Гэр бүлийн байдал: Ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургууль тус тус төгссөн.


Ажилласан байдал:

  • 1998 оноос МУИС-ХЗСургуульд багш
  • 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
  • 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төрийн албанд 14 жил, Улс төрийн албан тушаалд 10 жил ажилласан.

 

 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан


Овог нэр:Цэвэлмаагийн Баярсайхан

Төрсөн огноо: 1962.04.24
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа: Халх

Гэр бүлийн байдал: Ам бүл 6


Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
  • 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.


Эрдмийн зэрэг, цол:

  • Эдийн засгийн ухааны магистр, Докторант


Ажилласан байдал:  

  • 1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн
  • 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
  • 1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга
  • 1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга
  • 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
  • 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
  • 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
  • 2008 оноос УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга

Шагнал:

  • 1993 онд Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан
  • 1997 онд Хүнс, ХАА-н тэргүүний ажилтан
  • 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
  • 2003 онд Аялал, жуулчлалын тэргүүний ажилтан
  • 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
  • 2006 онд Алтангадас одон
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: Орос, Англи

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 


Төрсөн огноо: 1973.02.26
Төрсөн газар: Увс аймгийн Улаангом сум
Үндэс угсаа: Халх 

Гэр бүлийн байдал:  Ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр
  • 1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.


Ажилласан байдал:

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч

Шагнал:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль


Гадаад хэл: Орос, Англи, Япон

 

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр


Овог нэр: Нямжавын Батбаяр

Төрсөн огноо: 1960.04.01
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа: Халх 

Гэр бүлийн байдал: Ам бүл 4

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
  • 1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч-статистикч мэргэжлээр
  • 1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургууль тус тус төгссөн.


Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга
  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга
  • 1992-1999 онд “Монгол түлхүүр” ХХКомпаний захирал, “Фортуна” группийн ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2000-2004 онд “Монгол түлхүүр” ХХК-ийн захирал
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
  • Төрийн албанд 19 жил, Улс төрийн албан тушаалд  12 жил


 

Шагнал:

  • 2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
  • 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль


Гадаад хэл: Орос, Англи 

 


Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга


Овог, нэр: Халтмаагийн Баттулга

Төрсөн огноо: 1963.03.03

Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа: Халх,
Гэр бүлийн байдал: Ам бүл 6

 

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр тус тус төгссөн.


Ажилласан байдал:

  • 1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990-2004 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 1997-2004 онд “Баянгол зочид буудал” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 1999-2004 онд “Мах Импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • Төрийн албанд 16 жил, Улс төрийн албан тушаалд 8 жил.


Шагнал:

  • 1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль


Гадаад хэл: Орос, Англи 


Уул уурхайн сайд Д.Ганхуяг


Даваажавын Ганхуяг

Төрсөн огноо: 1963.12.14
Төрсөн газар: Архангай аймгийн Цахир сум
Үндэс угсаа: Халх 

Гэр бүлийн байдал: Ам бүл 4

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
  • 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
  • 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль
  • 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр
  • 1990 онд Удирдлагын хөгжлийн институт
  • 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн Их сургуулийн эдийн засаг менежментийн институт
  • 1998 онд Тайландын Олон улсын аялал жуулчлал, менежментийн курс
  • 1999 онд Тайваны Их сургуулийн Гадаад худалдааны курс тус тус төгссөн.

 

Ажилласан байдал:

  • 1989-1991 онд “Говь” хувьцаат компанид технологич инженер
  • 1991-1993 онд “Бридж” ХХК-д дэд захирал
  • 1993-2004 онд “Бридж” группийн ерөнхийлөгч
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга
  • Ардчилсан намын ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • “Монголын Ноос Ноолуурын Холбоо”-ны ерөнхийлөгч
  • “Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан”-гийн тэргүүн
  • Төрийн албанд 10 жил, улс төрийн албан тушаалд 8 жил ажилласан.

 

Шагнал:

  • 2003 онд Алтангадас одон
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон


Гадаад хэл: Япон, Англи, Орос


Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав


Овог нэр: Ядамсүрэнгийн Санжмятав

Төрсөн огноо: 1963.07.28
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа: Халх 

Гэр бүлийн байдал: Ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1999 онд Отгонтэнгэр их сургууль эрх зүйч мэргэжлээр
  • 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга
  • 1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан
  • 1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан
  • 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 2000 онд МоАН-ын дарга
  • 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005 оноос Нийслэлийн АН-ын дарга
  • 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

  • 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
  • 2006 онд Боловсролын тэргүүний ажилтан
  • 2006 онд Алтангадас одон

Гадаад хэл: Орос, Англи

 

 

Зам тээврийн сайд А.Гансүх


Овог нэр: Амаржаргалын Гансүх

Төрсөн огноо: 1966 он

Төрсөн газар: Улаанбаатар

Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

 

Төгссөн сургууль, мэргэжил:  

  • 1984 онд Нийслэлийн арван жилийн 52-р дунд сургууль,
  • 1986 онд МУИС-ийн Орос хэлний бэлтгэл
  • 1997 онд МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийг хуульч, эрх  зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

 

Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр.

 

Ажилласан байдал:

  • 1997-2000 онд ТӨХ-ны Хууль эрх зүйн албанд хуульч, Хамтарсан үйлдвэрийн газрын хуулийн мэргэжилтэн
  • 2000- 2002 онд ХХБ-ны Тамгын газрын захирал,
  • 2002-2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч,
  • 2004-2006 онд ТӨХ-ны хууль эрх зүйн газрын дарга,
  • 2006-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч,
  • 2008-2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд,
  • 2012 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байна. АН-ын ГЗ-ийн гишүүн, ҮЗХ-ны гишүүн сонгуульт ажилтай.

 

Шагнал:

  • Алтан гадас одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль,
  • Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

Гадаад хэл: Орос, Англи

 


Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ


Овог нэр: Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

Төрсөн огноо: 1963 он

Төрсөн газар: Өмнөговь аймаг Даланзадгад сум

Үндэс угсаа:  Халх

Гэр бүлийн байдал: Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг

 

Төгссөн сургууль, мэргэжил:  

  • 1971-1981 онд Өмнөговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль
  • 1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг улс төр судлаач, философич
  • 1992 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх удирдлагын дээд курс
  • 1994 онд АНУ-ын Клорадогийн Боулдэрийн эдийн засгийн институтийн Эдийн засаг, менежментийн курсыг тус тус төгссөн.

 

Эрдмийн зэрэг цол: Философийн ухааны доктор

 

Ажилласан байдал:

  • 1986-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн багш,
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн,
  • 1990 оноос “Ажнай" корпорацийн Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.
  • АН-ын ҮЗХ-ны гишүүн,
  • “Монгол 999” үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдлийн ТУЗ-ын даргын сонгуульт ажилтай.
  • Төрийн албанд 8 жил, Улс төрийн албан тушаалд 4 жил.

 

Шагнал:

  • “Алтангадас одон”
  •  Боловсролын тэргүүний ажилтан

 

Гадаад хэл: Орос, англи хэлтэй

 


Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл


Овог нэр: Цэдэвдамбын Оюунгэрэл

Төрсөн огноо: 1966 он

Төрсөн газар: Хөвсгөл аймгийн Тариалан

Үндэс угсаа: Халх

Гэр бүлийн байдал:  Ам бүл 4

 

Төгссөн сургууль, мэргэжил:  

  • 1983 онд Хөвсгөл аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль
  • 1988 онд Свердповскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

 

Эрдмийн зэрэг, цол:

  • Бизнесийн удирдлагаар магистр,
  • Олон улсын бодлого судлалаар магистрийн зэрэг хамгаалсан.

 

Ажилласан байдал:

  • 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн,
  • 1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст хэлтсийн дарга, 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн,
  • 1996-1997 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын дэд даргын туслах,
  • 1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер,
  • 1998 онд МУ-ын Ерөнхий сайдын шадар туслах,
  • 1998-2000 онд УИХ дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга,
  • 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал,
  • 2004-2006 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2007 оноос “Нутгийн шийдэл сан” ТББ- ын тэргүүн,
  • 2008-2009 онд “Өү-Жи-И" компанийн захирал,
  • 2009-2010 онд МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх,
  • 2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн,
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.  

 

Шагнал:

2009 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи, орос хэлтэй

 

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ


Овог нэр: Содномзундуйн Эрдэнэ

Төрсөн огноо: 1963.07.28

Төрсөн газар: Улаанбаатар хот

Үндэс угсаа: Халх

Гэр бүлийн байдал: Ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга
  • 1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан
  • 1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан
  • 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 2000 онд МоАН-ын дарга
  • 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005 оноос Нийслэлийн АН-ын дарга
  • 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

  • 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
  • 2006 онд Боловсролын тэргүүний ажилтан
  • 2006 онд Алтангадас одон

Гадаад хэл: орос, англи

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (112.72.13.167)  2025 оны 03 сарын 13

Хэрэгцээтэй мэдээлэл авлаа. Танай сайтд баярлаллаа.

1  |  0
Top