УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон хүмүүс өнөөдрөөс ажилдаа орлоо.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд тамгаа хүлээн авсан байна.
Ажлаа өгч байгаа Ч.Хүрэлбаатар шинэ сайдад амжилт хүсээд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт олонтойгоо 2 жил 8 сар ажиллалаа. Хийсэн ажил ч их байлаа. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд чадварлаг, ажилсаг, гар, сэтгэл нийлсэн хүмүүс гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнд хариу талархал илэрхийлж, хариуцлагатай ажлыг чадварлаг хашиж байсныг хэлээд ажлын амжилт хүссэн байна. Мөн Засгийн газрын тулгуур болсон бүтцээр Ерөнхий сайдын удирдлага дор Ерөнхийлөгч, УИХ-тай хамтран үр бүтээлтэй ажиллах болно гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар түүхэн уламжлалтай, ажлын ихэнхийг нугалж байдаг газар. Монгол Улсын хөгжлийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, авлига, хээл хахуулийг устгаж, шударга ёсыг тогтоох зорилтын төв нь байх ёстой. Үүний төлөө эрч хүчтэй, дайчин давшингуй ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт захилаа.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд нартаа өндөр шаардлага тавьж байгаа гэдгээ ажлыг нь хүлээлцүүлэхдээ онцолж байлаа. Сайд нар Монгол Улс, хүн ардын эрчимтэй хөгжлийг эрчтэй урагшлуулж, монгол хүнээ ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой болгохын төлөө шинэчлэлийн бодлогыг тууштай, шуурхай, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх үүрэг хүлээж байна.
Энэ дагуу сайд нар:
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, САЙД НАР
Сэтгэгдэл ( 0 )