Хорих 461-р ангийн гадна МАХН-ын гишүүд жагсаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

 

Өнөөдөр өглөө найман цагаас эхлэн МАХН-ын гишүүд, дэмжигчид ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангийн гадаа тайван жагсаал хийж эхэлсэн байна. Сүүлд ирсэн мэдээллээр уг жагсаалд 100 орчим хүн оролцож байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэн даруй эмнэлэг рүү шилжүүлэн,  эрчимт эмчилгээнд хамруул гэсэн шаардлагыг хорих ангийн удирдлагуудад тавиад байгаа аж.  Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол хорих анги руу дайрах гэнэ.

Харин хорих ангийн удирдлагууд прокурорын газраас зөвшөөрөл өгөөгүй гэдэг хэмээн тайлбарлан ЭМЯ-наас томилогдон очсон эмч нарын багийг оруулахгүй байсаар байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал  энэ сарын 15-наас эхлэн муудсан бөгөөд өнөөдрийг хүртэл сайнгүй байгааг эх сурвалжууд хэллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top