ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өчигдөр болж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудалд хэн суухыг тодруулжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд тус намаас С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэв нар тус тус нэр дэвшсэн байна. Улмаар Улс төрийн зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн нийт саналын 75 хувийг ИЗНН-ын дарга С.Оюун, Э.Зоригт 20, Ц.Ширэндэв 5 хувийн санал авсан ажээ.
Одоо С.Оюуныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болох эсэхийг байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд “Шударга ёс” эвслийн сайд нарыг батлах асуудалтай хамтатган УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Was totally stuck until I read this, now back up and rungnni.