Шинэ Засгийн газрыг АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН байгуулахаар болсон билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт АН-ынхан 13 сайдаа сэнтийд нь залсан. Харин энэ долоо хоногт намынхаа дэмжлэгийг авсан, сайдад нэр дэвшигчдийг сайдын суудалд нь зална гэх яриа ордонд гарсан. Тэгвэл энэ яриа өнөөдөр ажил хэрэг болж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр ИЗНН, “Шударга ёс” эвсэл сайдад нэр дэвшигчдээ албан ёсоор зарласан. Тэднийг салбар байнгын хороод одоо хэлэлцэх гэж байна. Улмаар 15 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж өнөөдөр С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Д.Тэрбишдагва Засгийн газрын шадар сайдад, Ч.Улаан Сангийн сайд, Н.Удвал Эрүүл мэндийн сайд, М.Сономпил Эрчим хүчний сайд тус тус болох нь тодорхой боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Hey, kilelr job on that one you guys!