МАХН-ын дарга Н.Энхбаяр хорих 461-р ангид хоригдож байгаа билээ. Түүний бие энэ сарын 15-аас эхлэн муудсан бөгөөд энэ нь МАХН-ын гишүүд, дэмжигч, эмч нарын санааг ихээхэн зовоосон байна. Улмаар тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр өглөөнөөс хорих ангийн гадна жагсаал хийж, эрчимт эмчилгээнд шилжүүлэхийг шаардаж эхлээд байгаа юм. Тэгвэл Н.Энхбаярыг өнөөдөр үдээс хойш II эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэх гэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад: “ШШБЕГ-ын дарга бригадын генерал Б.Ганхүүтэй манайхан холбоо барьсан байна. Н.Энхбаяр даргыг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх шийдвэр өнөөдөр гарсан байна.” хэмээн мэдээлэв.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )