УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцэв. Тодруулбал бүлгийн дүрэмд зарим нэг өөрчлөлт оруулахын зэрэгцээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцсан байна. Ингэхдээ Орон нутгийн сонгуулийг мажоритар, пропорциональ 50:50 хувиар холимог болгох гэнэ. Улмаар сумын Засаг даргыг иргэдээс нэр дэвшүүлж сонгодог зарчим руу шилжүүлэх ажээ. Үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэнэ.
Дээрхи асуудлыг АН УИХ-ын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаагаа сэтгүүлчдэд дуулгалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )