Сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжив

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Засгийн газрын  томилгдоогүй үлдсэн сайд нарыг өнөөдөр томилох гэж байна.  Өөрөөр хэлбэл  байнгын хороод хуралдаж  сайд нарыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж баталсаар байна. Тухайлбал Төрийн байгуулалтын байнгын хороогоор  ЗГХЭГ-ын даргаар  Д.Тэрбишдагвыг,  Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн  байнгын хороогоор С.Оюуныг  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар,  Нийгмийн бодлого,  Эдийн засгийн байнгын хороогоор М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар, Н.Удавалыг  Эрүүл мэндийн сайд, Ч.Улааныг  Сангийн сайд болгох асуудлыг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж  үзэв.

Ингэхдээ тэднийг  100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд  санал хэлэх гишүүд байгаагүй.  Харин Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвалд ажлынхаа төлөвлөөөнд хэд хэдэн зүйлд анхаарах нь зүйтэй гэдгийг байнгын хорооны гишүүд  анхаарууллаа.  

Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар  үдсэн сайд нарыг томилсноор  шинэ засгийн газар “элэг бүтэн” болох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top