Чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

 

УИХ-ын нэгдсэн чуулган  эхэллээ.  Энэ удаагийн чуулганаар  үндсэн гурван асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, УИХ-ын дэд даргыг томилох,  сайд нарыг томилох эсэхийг ярилцах юм.  

Яг одоо УИХ-ын дэд даргыг чөлөөлөх талаар ярилцаж байна. Учир нь “Шударга ёс” эвслийн гишүүн Ч.Улаан нь Сангийн сайдад нэр дэвшиж байгаа тул  УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх шаардлагатай бөгөөд  энэхүү хүсэлтийг  “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг сая чуулганд  танилцуулав.  Улмаар гишүүд саналаа хэлж, нууц санал хураалтаар (38 зөвшөөрч/15 эсэргүүцсэн)  УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Бид чуулганы талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top