Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор орон нутагт ажиллах УИХ-ын даргын томилолт үргэлжилж байна. Тэрбээр 2012 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. УИХ-ын дарга З.Энхболд тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтаа Арвайхээр, Уянга сумаас эхэлж, Уянга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, Соёлын төвийн барилга, хатуу хучилттай зам, цэвэр, бохир усны холболтын ажлын явц байдалтай танилцана.
Түүнчлэн Уянга сумын Бадрал, Жаргалант багийн эрчим хүчний шугамын арга хэмжээ, Нарийнтээл сумын Баянтээг багийн Бизнес үйлчилгээний төвийн нээлтэд тус тус оролцох юм байна.
УИХ-ын дарга томилолтынхоо хоёр дахь өдөр Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Зэвсэгт хүчний 256-р ангийн ажилчдын 40 айлын орон сууцны нээлтэд оролцох ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )