ОХУ-ын Элчин сайдтай уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

УИХ-ын гишүүн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Виктор В.Самойленкотой уулзлаа. Уулзалтын эхэнд эрхэм гишүүн Н.Батцэрэг ноён элчин сайдад өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархаад манай хоёр орны хоорондын олон жилийн түүхтэй харилцааг дипломат гэхээсээ нөхөрсөг, найрамдалт харилцаанд  тулгуурладаг гэдгийг онцлон хэллээ.

Мөн эрхэм гишүүн Н.Батцэрэг хоёр орны хоорондын эдийн засаг, худалдааны болон найрамдалт харилцааг илүү өндөр төвшинд гаргаж ирэх хэрэгтэй байгаа гэдгийг онцоллоо.

Элчин сайд ноён Виктор В. Самойленко хэлэхдээ хоёр орны харилцаа нь улс төрийн түвшинд өндөр байгааг илэрхийлээд хамгийн гол анхаарч байгаа зүйл нь 2009 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурцгаасан энэ тунхаглалын үзэл санааны хүрээнд хийгдэх тодорхой хамтын ажиллагаанууд бага зэрэг удаашралтай явагдаж байгааг онцолж байлаа.

Уулзалтын дунд эрхэм гишүүн Н.Батцэрэг “Шинэчлэлийн Засгийн газрын” хийх гэж байгаа  томоохон төсөл болох “Шинэ Төмөр Зам”-ын талаар ноён элчин сайдтай санал бодлоо харилцан солилцож, байр суурийн сонирхлоо.

Мөн ОХУ-аас манайд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүний талаар тус тус онцолж сонирхлоо. Уулзалт халуун дотно найрсаг болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top