Тангараг өргөсөн алба хаагчид төрийн одонгоор шагнуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагнав. Монгол Улсын төлөө тангараг өргөсөн шагналтнуудын шагналыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр гардуулсан юм.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Л.Содномдорж /ШШГЕГ/, Б.Батмөнх /хуучин нэрээр ТТАХНЭ/ нарыг шагнасан бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Г.Хүүжий /ХХЕГ/ энгэрээ цоолов.

“Цэргийн гавьяаны одон”-оор Д.Жаргалсайхан /ХХЕГ/, Л.Даваасамбуу /ХХЕГ/, Д.Эрдэнэбилэг /ХХЕГ/, Ж.Гантогтох /ХСИС/, Б.Батхуяг /ХСИС/, Б.Бат-Эрдэнэ /ХСИС/, Н.Баярсайхан /хуучин нэрээр ТТАХНЭ/ нар шагнагдсан бол “Алтангадас одон”-оор С.Явлый /ХХЕГ/, Н.Бигэр /ШШГЕГ/, С.Санитар /ЦЕГ/, Д.Янжмаа /УБЕГ/ нарыг шагнав.

Шагнал гардуулсны дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрийн одон медалиар шагнуулсан алба хаагчдад баяр хүргээд, хууль зүйн салбарын шинэчлэлийн төлөө хамтран ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг тогтоохыг хүслээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top